Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хугацаат цэргийн алба хаагчдын орчин нөхцөлийг бүрэн шинэчилж, ор, дэр, хөнжлийг нь шинээр хангаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 31 секунд

Батлан хамгаалахын сайд, Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын шийдвэрээр Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиуд хугацаат цэргийн алба хаагчдынхаа орчин нөхцөл, цэргийн байр, тэр дотроо амрах байрыг бүрэн хэмжээнд засварлан шинэчилж, ор, дэр, хөнжлийг нь шинээр хангаж, түрүүч, байлдагч бүрийг хувийн хэрэгцээний зүйлсээ хадгалах шүүгээтэй болгохоор ажиллаж байна.

Одоогоор нэгтгэл, ангиуд 29 цэргийн байрны барилгыг засварлах ажлыг ид өрнүүлж байгаа бөгөөд гадна засвар, дотор засвар, шугам сүлжээ, дээвэр, шүршүүр, бие засах өрөө зэрэг бүрэн хэмжээний урсгал засварыг хийж байна. Бүрэн хэмжээний урсгал засварыг өнгөрсөн тавдугаар сарын 15-ны өдөр эхлүүлсэн ба зуны улиралдаа багтаан дуусгахаар Зэвсэгт хүчний нэгтгэл, ангийн алба хаагчид ханцуй шамлан гүйцэтгэж байна.

Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын зүгээс энэ онд хугацаат цэргийн алба хаагчдын алба хаах орчин нөхцөлийг сайжруулах чиглэлээр хэд хэдэн томоохон ажил төлөвлөсний нэг нь энэхүү засвар, шинэчлэлийн ажил юм. Цэргийн байрны барилгын засварын ажил дуусахтай зэрэгцүүлэн шинээр хангалтаар нийлүүлэх ор, дэр, хөнжил, шүүгээг ЗХЖШ-аас нэгтгэл, ангиудад тээвэрлэн хүргэнэ.

Алтны үнэ  унахад Хятадын төв банк нөлөөлжээ
Алтны үнэ унахад Хятадын төв банк нөлөөлжээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.