Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Энхтүвшин: МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөс чөлөөлөгдөх хүсэлтээ өгч, сонгуулийн ажлыг үргэлжлүүлэхээр шийдлээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 33 секунд

УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлсэн билээ. Өнгөрөгч өдрүүдэд нэр дэвшигчидтэй холбоотой сонирхолтой олон үйл явц өрнөсний дотор МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин МАН-ын жагсаалтаас нэрээ татсан уу гэх асуулт байсан юм.

Учир нь тэрбээр өөрийн албан ёсны цахим хуудсаараа дамжуулан "Сонгуулийн өмнө тухайлан зарим хувийн компаниудын өмч хөрөнгийн эрх, хөдөлгөөнийг “улс төрийн” шинжтэй хязгаарласаар байхад хувийн хэвшлийн эрх ашгийг хамгаалах ёстой байгууллагыг удирддаг хүний хувьд эрх барьж буй намаас сонгуульд нэр дэвших нь ёс зүйгүй санагдаж байна" хэмээн мэдэгдээд байсан юм. Эл үйл явц өрнөх үед түүний нэр жагсаалтад хэдийнэ баталгаажаад байсан юм. Тэгвэл тэрбээр МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөс чөлөөлөгдөх хүсэлтээ өгөх шийдвэр гаргаснаа зарлалаа.

Энэ талаараа "Ёс зүйн шийдвэр гаргаж МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөс чөлөөлөгдөх хүсэлтээ өгч сонгуулийн ажлыг үргэлжлүүлье гэж шийдлээ. Хэрвээ УИХ-д сонгогдвол эдийн засаг дахь хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, тэдгээрийн нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, бизнес эрхлэх татвар, хууль эрх зүйн орчныг сайжруулах чиглэлд хичээн ажиллах болно" гэжээ.

БАЙР СУУРЬ: Залуус зуны амралтаараа  ажиллах сонирхолтой байна
БАЙР СУУРЬ: Залуус зуны амралтаараа ажиллах сонирхолтой байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.