“Үндэсний эвсэл“ МӨРИЙН ХӨТӨЛБӨР: Намын коммунист тогтолцоог бүх түвшинд УСТГАНА

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 55 секунд

2024 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх нам эвслүүдийн мөрийн хөтөлбөр гарчээ. Тус эвсэл нь “Иргэн баян бол улс баян” хэмээх үндэсний ардчилсан үзэл санааг суурь зарчим болгон “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье, Үндэстнээрээ баяжъя” мөрийн хөтөлбөрийг боловсруулсан байна. “Үндэсний Эвсэл”-ийн мөрийн хөтөлбөрийг боловсруулахад салбар бүрийн мэргэжилтнүүдийн баг судалгаа, шинжилгээнд суурилан, хэрэгжих боломж, нөхцөлийг бүрэн тооцоолон ажиллажээ.

Энэ нь мэргэжлийн хүмүүсийн дуу хоолойг бодлого тодорхойлох үйл явцад хүргэж, шийдвэр болгоход улс төрчид үүд хаалгыг нь нээж, боломжийг нь бүрдүүлэх ёстой гэсэн “Үндэсний Эвсэл”-ийн нэг улс төрч-мянган мэргэжилтэн зарчимтай уялдаж байгаагаараа онцлог аж.

Ингээд "Үндэсний Эвсэл"-ийн мөрийн хөтөлбөрөөс танилцуулж байна. "Үндэсний эвсэл" нь мөрийн хөтөлбөртөө:

  • Төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх. Бизнесийн, төрийн бус байгууллагын хийж чадах болон чадаж байгаа ажлыг төр хийхгүй байх. ШИЛЖҮҮЛЭХ, АУТСОРСИНГ ХИЙХ замаар бизнес дэх төрийн оролцоог тэглэнэ.

Үндэсний аюулгүй байдалд харшлахаас бусад салбарын ТӨРИЙН ӨМЧИЙГ ХӨРӨНГИЙН БИРЖЭЭР ХУВЬЧЛАХ замаар төсвийн үр ашиггүй зардлыг танаж, хувьчлалаас орох орлогыг баялгийн санд төвлөрүүлж, менежментийг нь мэргэжлийн багаар удирдуулан хөрөнгийг өсгөнө.

  • Төрийн алба мэргэжлийн нээлттэй, хариуцлагатай, цомхон байх өөрчлөлтийг орон нутаг, засаг захиргааны нэгжийн шинэчлэлтэй уялдуулан хийж, УЛС ТӨРИЙН НАМЫН КОММУНИСТ ТОГТОЛЦООГ БҮХ ТҮВШИНД УСТГАНА.

Бүх шатны шүүхийн ШҮҮГЧДИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ дүрэм, журмыг боловсронгуй болгож ХАРААТ БУС БАЙДЛЫГ ХАНГАНА.

  • Үндсэн хуулийн цэц хүний эрхийг хамгаалдаг болгоно.

Хүүхдүүдэд цэцэрлэгийн наснаас нь эхлэн Монголын түүх, соёл,ёс заншил, өв уламжлалыг таниулан, эх оронч үзлийг төлөвшүүлж, бага боловсролын сургалтын төлөвлөгөөт хөтөлбөрийг сургуульдаа үзэх системд шилжүүлэн, 1-4 ангийнханд ГЭРИЙН ДААЛГАВАР ӨГДӨГГҮЙ тогтолцоонд шилжүүлнэ.

  • Хүүхдээ төрүүлсэн эхчүүдийн ажлын байрыг хадгалах бодлогыг сайжруулж, ХӨХҮҮЛ ЭЭЖИЙН АЖЛЫН ХУВААРЬ БИЙ БОЛГОНО.

Хариуцлагын даатгалын тогтолцоо нэвтрүүлэхийг дэмжиж, төрийн болон хувийн хэвшлийн хяналтын үүргийг даатгалын салбараар гүйцэтгүүлж, ЧАНАРГҮЙ АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭНЭЭС бусдад учруулсан хохирлыг гүйцэтгэгчийн өмнөөс даатгалын компаниуд төлдөг тогтолцоог бий болгоно. Мөн хувийн эрүүл мэндийн даатгалын тогтолцоог нэвтрүүлнэ.

  • Цахилгаан станцуудад бүрэн шаталттай, ашигт үйлийн ИТГЭЛЦҮҮР ӨНДӨР ТЕХНОЛОГИ нэвтрүүлж нефтийн хайгуул, олборлолт,боловсруулалтыг эрчимжүүлэн, чанартай нефть бүтээгдэхүүнээр хангах замаар УЛС ОРНОО ЭРЧИМ ХҮЧНИЙ ХАРААТ БАЙДЛААС ГАРГАНА.

Судалгаа хөгжүүлэлт, инноваци болон байгаль орчинд ээлтэй шинэ технологи ашиглан үнэгүйдээд байгаа арьс, ширийг шинэлэг тогтолцоо бүхий бэлтгэн нийлүүлэлттэй КЛАСТЕР үйлдвэрлэлээр боловсруулах ажлыг дэмжинэ. Түүхий ноос болон ноолуурын дахин боловсруулалт түвшинг үе шаттайгаар 90 болон 60 хувьд хүргэнэ.

  • Суурин болон хөдөө орон нутагт АВТОМАТ ЖОЛООДЛОГОТОЙ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ, ТЕХНИК болон НИСГЭГЧГҮЙ НИСЭХ ТӨХӨӨРӨМЖ ашиглах нөхцөлийг бүрдүүлнэ. Автомат жолоодлоготой тээврийн хэрэгсэлд зориулсан замын тусгай эгнээ, зохицуулалт хийнэ.

Монгол Улсын өрсөлдөх чадварыг дээшлүүлж, дэвшилтэт технологи бий болгох үндэс суурь ХИЙМЭЛ ОЮУН УХААН ба мэдээллийн технологийн хөгжлийн хүчирхэг экосистем МОНГОЛ ОЮУН төвийг байгуулна.

“Бэлтэс мөрөн” ХХК-ийн үүсгэн байгуулагч нарт холбогдох хэргийн шүүх хурал үргэлжилж байна
“Бэлтэс мөрөн” ХХК-ийн үүсгэн байгуулагч нарт холбогдох хэргийн шүүх хурал үргэлжилж байна
 
НИТХ дахь ХҮН намын бүлэг отгон хуралдаа оролцлоо
НИТХ дахь ХҮН намын бүлэг отгон хуралдаа оролцлоо
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц