“Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн хэлтсийн дарга Д.Г нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тус компанид бараа худалдан авсан гэж санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдэн, төлбөрийг өөрийн хамаарал бүхий компанийн данс руу шилжүүлж давуу байдал бий болгосон байна. Уг хэрэгт аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.