Лу.Гантөмөр: Олноо “Бидон” гэж алдаршсан Д.Ганбат гишүүнээрээ бахархдаг

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 56 секунд

Ардчилсан намын дарга Л.Гантөмөр Баянхонгор аймагт ажиллаж, ардчиллыг дэмжигчидтэй уулзаж, ярилцлаа.

Тэрбээр "Олноо “Бидон” гэж алдаршсан Д.Ганбат гишүүнээ бид дэвшүүлсэн. Тэр бол ардчилсан үзэл санааны үнэхээр том зүтгэлтэн шүү. Би Д.Ганбат гишүүнээр бахархдаг. Монголын парламент Д.Ганбат гишүүн шиг эр зоригтой дуугардаг хүнээр дутна, тиймээс та бүхэн түүнийг 100 хувийн саналаар дэмжээрэй. Тэр хэзээ ч эрх баригчдаас, хэн нэг даргаас айж үзээгүй. Хэний ч өмнө үгээ хэлж чаддаг, ямар ч бохир хуйвалдаанд оролцож байгаагүй. Ардчилсан нам эвлэлдэн нэгдэхэд Д.Ганбат гишүүний хариуцлага, хийсэн алхам, ухаалаг ажиллагаа маш их үүрэгтэй байсан. Төрд ийм хүн хэрэгтэй" гэв.

Лу.Гантөмөр: Ардчилсан нам бол бүтээж чаддаг, өгч чаддаг, хийж чаддаг нам
Лу.Гантөмөр: Ардчилсан нам бол бүтээж чаддаг, өгч чаддаг, хийж чаддаг нам
 
НИТХ дахь ХҮН намын бүлэг отгон хуралдаа оролцлоо
НИТХ дахь ХҮН намын бүлэг отгон хуралдаа оролцлоо
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц