Б.Жавхлан: Г.Дамдинням маш их эсэргүүцэлтэй нүүр тулж англи хэлийг хуульчилснаар Монголын ирээдүйг баталгаажуулсан

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 49 секунд

УИХ-ын сонгуулийн 5-р тойрог буюу Төвийн бүсэд Г.Дамдинням нарын МАН-аас нэр дэвшигчид Дархан-Уул аймгийн иргэд сонгогчидтой уулзалт хийлээ. Энэ үеэр тэрбээр,

“Ардын хүүхдүүдэд англи хэлийг авч ирэх хүнд хэцүү тэмцлийн ард гарч, хүүхэд бүр англи хэлийг гуравдугаар ангиасаа эхэлж жигд, тэгш үзэх боломжийг бий болгосондоо сэтгэл хангалуун байна. Дархан нутгийнхаа өнгө төрхийг тодорхойлох их үйлсэд гар бие оролцож хамтран зүтгэсэн Б.Баттөмөр, Б.Жавхлан ах нартаа талархал илэрхийлье.

Түүнчлэн 2026 оны нэгдүгээр сарын 01-нээс 64 жилийн түүхтэй бидний Дархан хот улсын зэрэглэлтэй хот болохоор болсныг дуулгахад таатай байна. Дархан хот маань өөрийн гэсэн тусгай эрх зүйн зохицуулалттай болно. Төвийн бүсийн эдийн засгийн гол төв болсон манай хот татварын хөнгөлөлттэй, хөрөнгө оруулалтын таатай орчинтой, ард түмэндээ ээлтэй, бодлогоо өөрөө тодорхойлж болдог хот болно” хэмээсэн юм.

Түүнээс гадна уулзалтын үеэр МАН-аас нэр дэвшигч Б.Жавхлан нэр дэвшигч Г.Дамдиннямын талаар ийнхүү ярилаа. Тодруулбал,

“Г.Дамдинням, Б.Баттөмөр бид гурав өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Дархан хотынхоо төлөө нэгэн цул болж, зүү орох завсаргүй, багаараа хүчин зүтгэж, бусад бүх тойргууддаа үлгэр жишээ болж ажиллалаа. Г.Дамдиннямын маань тухайд багаар ажиллах ур чадвар сайтай, хоёр ахтайгаа ч ихээхэн хүндэтгэлтэй ханддаг. Энэ бол Дарханчуудын соёл. Г.Дамдинням маань том улс төрч болсон. Том улс төрч болоход нөлөөлөх хамгийн чухал чадвар бол багаар ажиллах чадвар байдаг. Тиймдээ ч түүний хувьд ямар ч эргэлзэх зүйлгүй, өөртөө итгэлтэйгээр дараагийн сонгуульдаа ард түмнээсээ ч тэр, намаасаа ч тэр эрхээ авч дахин багаараа ирсэн байна.

Англи хэл бол дэлхий нийтийн хэрэглээ болсон. Гэвч бид түүнээс 30 жил бүр 100 жил ч хоцорсон байж мэдэх юм. Гэхдээ тэр 100 жилийн хоцрогдлыг арилгах ажлын хэсгийг Г.Дамдинням маань өөрөө ахалж, УИХ-ыг 30 хоног шахам саатуулан байж маш их эсэргүүцэлтэй нүүр тулж, энэ хуулийг батлуулж чадсан. Ингэснээр Монгол Улсын ирээдүйг баталгаажуулж чадсан” гэв.

Хэт халууны улмаас ургац алдаж, хүмүүс амь насаа алджээ
Хэт халууны улмаас ургац алдаж, хүмүүс амь насаа алджээ
 
НИТХ дахь ХҮН намын бүлэг отгон хуралдаа оролцлоо
НИТХ дахь ХҮН намын бүлэг отгон хуралдаа оролцлоо
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц