Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 2 хүүхэд живж байхад аварсан 19 настай залуу өөрөө осолдож нас баржээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 11 секунд

Сэлэнгэ аймаг, Шаамар сум Дулаанхаан багийн “Битүүгийн тохой” гэдэг газар Ерөө” голын усанд бага насны 2 хүүхэд живжээ. Уг хоёр хүүхдийг аварсан 19 настай Б нь харамсалтай нь өөрөө голын усанд осолдсон тухай дуудлагыг зургаадугаар сарын 16-ны өдрийн 11:24 цагт хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид иргэн Б-г эрэн хайх ажиллагааг зургаадугаар сарын 17-ны өдрийн 05:30 цагаас эхлэн анх осолдсон газраас зүүн хойд зүгт 14 км-т “Хуучин модон гүүр” гэдэг газар хүртэл 4 удаа, нийт 56 км завьтай урсаж, голын булан тохой, бут бургас, хаялга зэргээр самналт хийж, анх осолдсон газраас болон эргээсээ 3.5 метр зайд, 3 метрийн гүнд шумбалт хийж цогцсыг 15:10 цагт олж, аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.

ҮЙЛ ЯВДАЛ: Монгол Улсын өрсөлдөх чадварын тайланг танилцуулна
ҮЙЛ ЯВДАЛ: Монгол Улсын өрсөлдөх чадварын тайланг танилцуулна
 
Б.Гончигсүрэн гурван арслан, нэг аваргыг давж түрүүлэн, хоёр байрны эзэн боллоо
Б.Гончигсүрэн гурван арслан, нэг аваргыг давж түрүүлэн, хоёр байрны эзэн боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.