Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Э.Бат-Үүл: Лу.Гантөмөр дарга аа, намын нэг лидерээ гэгээн цагаан өдөр алуулчхаад,төрийн дарамтад сонгуульд орж ялагдвал юу болохыг төсөөлж байна уу

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 18 секунд

Өвөрхангай аймгийн Сант сумын АН-ын дарга Б нь өнгөрсөн бямба гарагт бусдын гарт амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Өрнөсөн ноцтой үйл явдалтай холбогдуулан МАН-аас улс төрийн шийдвэр гаргаж, эмгэнэж буйгаа илэрхийлээд буй юм. Улмаар хоёр намын дарга нар өчигдөр орой хаалттай уулзалт хийсэн юм.

Тэгвэл Нийслэлийн засаг дарга асан Э.Бат-Үүл өөрийн цахим хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "С.Зоригийг хөнөөсний маргааш өглөө,Төв шуудангийн урд талын гудамж дүүрэн,хилэндээ шатсан олон мянган хүн цуглаад “МАН алсан”, “Цагаан байр руу дайръя” гэж хашгирцгааж байв.Бүгд л миний командыг хүлээж байв.

Тэгэхэд нь би “Зоригийн үхлийг улстөржүүлж,монголчууд хоорондоо хагаралдаж болохгүй. Ингэвэл алуурчин нь олдохгүй” нтр гэж баахан үг хэлэн тэднийг тайвшруулж,болзошгүй “иргэний дайн”-ыг зогсоосон юм.

Би тэр үедээ,МАН харин ч эл хэргийг 26 жилийн турш улстөрд бузар муухайгаар ашиглан новшроно,баас хатавч өмхийгөө тавьдаггүй гэдгийг ухаараагүй ээ.

С.Зоригийг хөнөөсөн явдлаас хойш МАН-ын улстөрчид удаа дараа аллага үйлдэж,бүр цагаандаа гарсан. Энэ сонгуулийг,МАН-ын дарга Оюун-Эрдэнэ,Зоригийг хөнөөсөн хэргээр “нээж” урьд хожид байгаагүйгээр улстөржүүлэн тоглож,ард түмнийг “Нүүрсний хэрэг” гэх мэтээр төөрүүлж чадсан.

Аллагын хэргээр “нээсэн” энэ сонгууль манай намын гишүүний аминд хүрлээ.Тэгээд зогсохгүй, сүүлдээ манай намын гишүүдийг “улстөржүүллээ” гэж Аанхаа,бодь Зоригт зэрэг тороолуудаар буруутган дайруулан өмхийрч эхлэв. Гантөмөр дарга аа, намын нэг лидерээ, гэгээн цагаан өдөр алуулчихаад,төрийн дарамтын дор сонгуульд орж ялагдвал юу болохыг төсөөлж байна уу.

Хариуцлага нэхэх зориггүй, зүрхгүй намыг сонгогчид дэмждэггүй,сонгодоггүй юм. Аймхайчуудыг ард түмэн дагадаггүй юм шүү.Намын олон мянган гишүүд маань,үр хүүхдүүдийнхээ хамт, шийдсэн дарангуйлал дор амьдрах болно" гэжээ.

Аялж явсан таван иргэний хоёр нь тогтоол усанд живж амиа алджээ
Аялж явсан таван иргэний хоёр нь тогтоол усанд живж амиа алджээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.