Л.Оюун-Эрдэнэ: Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Амарбаясгалан залуучуудад боломж олгож, тойрогт нэр дэвших шийдвэр гаргасан

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 36 секунд

Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ баруун бүсийн иргэд, сонгогчидтой уулзах үеэрээ тус бүсэд буюу УИХ-ын сонгуулийн хоёрдугаар тойрогт нэр дэвшиж буй Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн тухайд ингэж онцоллоо.

Тэрбээр “Бид хөдөөг хоршоолно. Солонгосчууд “Шинэ тосгон” хөдөлгөөнийг өрнүүлсэн шиг бид хоршоолох хөдөлгөөнийг орон даяар өрнүүлнэ. Энэ агуулгаараа баруун бүс нутагт манай намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нэр дэвшиж байгаа юм. Д.Амарбаясгалан дарга бол миний эрхэм журмын анд найз маань. Бид 2009 оноос хойш Монгол Ардын Намын төв аппаратад, мөн Залуучуудын холбоонд хамтдаа ажилласан. Бид нэгэн зорилгын төлөө хамтдаа зүтгэж яваа нэгэн үеийн залуучууд. Д.Амарбаясгалан шинэ залуучуудыг парламентад оруулахын төлөө, тэдэнд боломж олгож, баруун бүсээ хөгжүүлэхээр тойрогт нэр дэвших шийдвэрийг гаргасан. Миний мэдэх Д.Амарбаясгалан бол шинэчлэгч, дэвшилтэт үзэлтэй, парламентын ардчилсан үзэл санаанд амин голоосоо хайртай хүн. Тиймээс баруун бүс нутагт манай намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Засгийн газрын гал тогоо буюу ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар манлайлуулан нэр дэвшиж байгаа гишүүдийг маань багаар нь дэмжихийг уриалж байна” гэлээ.

УИХ-ын сонгуулийн хоёрдугаар тойрогт Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, ЗГХЭГ-ын даргын зөвлөх Б.Заяабал, УИХ-ын гишүүн, УИХ-ын Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Б.Баярсайхан, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил хариуцсан зөвлөх З.Мэндсайхан, УИХ-ын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг, УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд нар нэр дэвшиж байна.

ХОМ: М.Нарантуяа үл хөдлөх хөрөнгөгүй, 380 сая төгрөгийн зээлтэй
ХОМ: М.Нарантуяа үл хөдлөх хөрөнгөгүй, 380 сая төгрөгийн зээлтэй
 
НИТХ дахь ХҮН намын бүлэг отгон хуралдаа оролцлоо
НИТХ дахь ХҮН намын бүлэг отгон хуралдаа оролцлоо
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц