Н.Номтойбаяр: Миний бие “Үндэсний эвсэл“-ийг тэргүүлж сонгуульд оролцох болсныг дуулгахад таатай байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 7 секунд

"Үндэсний эвсэл"-ийн тэргүүн Н.Номтойбаяр СЕХ-нд холбогдуулж гаргасан нэхэмжлэлийг өнгөрсөн пүрэв гарагт /2024.06.06/ Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд хэлэлцээд, Н.Номтойбаярын нэр дэвших эрхийг сэргээж, үнэмлэх олгохыг СЕХ-нд даалгасан.

Тэгвэл шүүхийн шийдвэр албажсан тухай "Үндэсний эвсэл"-ийн тэргүүн Н.Номтойбаяр сурталчилгааны нээлтээ хийх үеэрээ мэдэгдлээ. Тэрбээр,

"Залруулга бүхий сайн мэдээг дуулгая. Өнгөрсөн хугацаанд сонгуулийн тухай хуулийг хуулийн байгууллагууд зориудаар буруу тайлбарлаж, намайг нэр дэвшигчдийн жагсаалтаас хасах суурийг тавьсан. Мэдээж энэ бол улс төрийн захиалгатай үйлдэл болсон. Энэ талаар хуульд үндэслэж, Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу шүүх хурал болж, хуулийн дагуу шийдсэн байгаа.

Тэгвэл дөнгөж сая Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг хүлээн авч, Нямтайшир овогтой Номтойбаяр миний бие УИХ-ын ээлжит 9-р сонгуульд "Үндэсний эвсэл"-ийг тэргүүлж орох болсныг дуулгахад таатай байна" гэлээ.

Улаанбаатар-Прага чиглэлд ирэх сараас 7 хоногт хоёр удаа  шууд нислэг үйлдэнэ
Улаанбаатар-Прага чиглэлд ирэх сараас 7 хоногт хоёр удаа шууд нислэг үйлдэнэ
 
НИТХ дахь ХҮН намын бүлэг отгон хуралдаа оролцлоо
НИТХ дахь ХҮН намын бүлэг отгон хуралдаа оролцлоо
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц