Ардчилсан намаас нэр дэвшигч Т.Пүрэвхатанд зүүн бүсийн иргэд, сонгогчид итгэл хүлээлгэж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 46 секунд

УИХ-ын сонгуулийн 6 дугаар тойрог Хэнтий, Дорнод,Сүхбаатар аймагт Ардчилсан намаас боловсрол мэдлэг, зарчмаараа тэргүүлэх шижигнэсэн залуусыг баг болгон илгээсэн. Тэд өнөөдрөөс илүү МАРГААШИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА уриан дор зүүн аймгийн иргэд сонгогчдодоо “Бүтэн Монгол Бүрэн Ардчилал” мөрийн хөтөлбөрөө танилцуулан тойрч байна.

Долоон мандат дундаа ганц эмэгтэй болох Т.Пүрэвхатан нэр дэвшигч зүүн бүсийнхээ төдийгүй улс төрийн талбартаа ихээхэн анхаарал татаад байна. Тэрээр Хэнтий аймагт төрж өссөн, уул уурхайн инженер, хуульч мэргэжилтэй, уламжлалт сэргээн засах “Натур мед” эмнэлгийн үүсгэн байгуулагч, нийгмийн сайн сайхны төлөө, эмэгтэйчүүд, хүүхдүүдийн эрхийг хамгаалах тал дээр төр болон олон улсын байгууллага хоорондын олон төсөл хөтөлбөр удирдан ажилласан туршлагатай залуу улс төрч ажээ. Залуус дүү нар маань Натур Мед Толун волейболын багаар нь илүү таних бизээ.

Тэрээр улс төрд шинэ хүн биш. Өнгөрсөн 2020 оны УИХ-ын сонгуульд Хэнтий аймгаасаа нэр дэвшиж эрх баригч намын акулууд болох одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нартай хүч үзэж, ялалтад тун ойрхон өрсөлдөж, нэр, зүс нь тодорч явсан . УИХ-ын Ардчилсан намын бүлгийн эрүүл мэнд, эмэгтэйчүүд, нийгмийн асуудал хариуцсан зөвлөх, Ардчилсан намын дэд даргын алба хашдаг. Харин энэ удаа ардчилал шударга ёсны төлөө дуу хоолойгоо ахин өргөж, ардчиллын үнэ цэнийг зүүн бүсийн иргэддээ мэдрүүлж ялалт байгуулах бүрэн итгэлээр 2024 оны УИХ-ын сонгуульд нэрээ дэвшүүлж байгаа аж.

Сонгууль болоход ард түмэндээ хайртай болдог дарга, гишүүдээс ялгарах ямар ч цагт эх нутгаа гэсэн, энд цугласан ээжүүд, эмэгтэйчүүд, охид хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө гэсэн чин үнэн сэтгэлээр хууль батлах шатанд нь гарч ажиллахаар зориг шулуудан зүтгэж яваа, нийгэмд тулгамдсан олон асуудлуудад өөрийн дуу хоолойгоо хүчтэй хүргэж яваа залуу, туршлагатай улс төрч бүсгүй юм.

Дашрамд дуулгахад УИХ-ын 6 дугаар тойрог, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт Ардчилсан намаас Т.Пүрэвхатан, Н.Ганибал, Ш.Батдэлгэр, С.Төмөрхүү, Ш.Бямбасүрэн, Д.Балдан, Э.Төмөрбаатар нар нэр дэвшиж буй юм.

Он гарснаас хойш амь насаа алдсан хүмүүсийн  44 хувь нь гол ус, үерийн эрсдлээс болжээ
Он гарснаас хойш амь насаа алдсан хүмүүсийн 44 хувь нь гол ус, үерийн эрсдлээс болжээ
 
НИТХ дахь ХҮН намын бүлэг отгон хуралдаа оролцлоо
НИТХ дахь ХҮН намын бүлэг отгон хуралдаа оролцлоо
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц