Зам, тээврийн хөгжлийн яамны захиалгаар хийгдэж буй ТУУЛЫН АВТО ЗАМЫГ НИСЭХИЙН ХУРДНЫ АВТО ЗАМТАЙ ХОЛБОХ “НААДАМЧДЫН ГҮҮР” -ний зураг төслийн ажил дуусаж байна.
- Наадамчдын авто зам дээгүүр барих энэхүү гүүр нь 800 у/метр.
- Монгол Улсын анхны дүүжин буюу татлагат гүүр болох юм.
Энэхүү гүүр нь 2 урсгал, 4-6 эгнээ, 2 талдаа явган хүний замтай байх бөгөөд тулгуурын өндөр нь 65 метр байхаар тооцоолж байна.
- Гэрээнд заасны дагуу энэ сард зураг төслийн ажил бүрэн дуусаж 2024-2026 онд барилгын ажил нь хийгдэж ашиглалтад орно.
- Нийт 74 сая ам.долларын төсөвтэй уг гүүрийн нийт урт 846.5 у/м байх бол татлагат хэсгийн урт 270 у/м байна.
- Энэхүү гүүр баригдсанаар Яармаг Нисэхийн чиглэлийн түгжрэл бүрэн арилж, хотын замын хөдөлгөөний эрчим сайжрах юм.