Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цагдаагийн байгууллагын анхан шатны нэгжүүдэд орчин үеийн техник, тоног төхөөрөмж гардуулан өгчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 32 секунд

Хууль зүй, дотоод хэргийн сайд өнөөдөр цагдаагийн байгууллагын албан хаагчдын өдөр тутмын үйл ажиллагаанд шаардлагатай орчин үеийн, өндөр хүчин чадалтай харилцаа холбоо, мэдээллийн технологийн тоног төхөөрөмжийг гардуулан өгч, анхан шатны нэгжүүдэд иж бүрэн шинэчлэл хийлээ.

Суурин компьютер, хэвлэгч төхөөрөмж 800 гаруй, согтуурлын хэмжээ шалгагч 200, таблет 100, гар утас 680, дата сим 200 ширхгийг тус тус цагдаагийн байгууллагад өгчээ.

Тоног төхөөрөмжийн дээжээс анхан шатны нэгж дээр үүрэг гүйцэтгэдэг Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын хэсгийн байцаагч, хорооны цагдаа, замын цагдаагийн зохицуулагч нарт хэрэгцээт тоног төхөөрөмжийг гардуулж өглөө.

Ингэснээр цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын ажлын бүтээмж сайжирч, ажлын хариуцлага дээшлэх, хүний эрх зөрчих, мэргэжлийн алдаа дутагдал гаргах зөрчлүүд багасна гэдэгт итгэж байгаагаа хэллээ.

Цаашдаа Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас цагдаа, дотоодын цэргийн байгууллагын материаллаг баазыг бэхжүүлэх, техник хэрэгслийн хангалтыг сайжруулах, алба хаагчдын ажиллаж амьдрах нөхцөл, нийгмийн баталгааг хангах, цагдаагийн ажил, үйлчилгээг олон улсын түвшинд хүргэх чиглэлээр дэс дараатай арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж, бүх талаар дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв.

“BIG FISH” тоглолтод  39 артист оролцож, Desant 34 дуу дуулна
“BIG FISH” тоглолтод 39 артист оролцож, Desant 34 дуу дуулна
 
ПАРИС-2024: О.Есүгэн эхний тулаанаа 18.36 цагаас Колумбын тамирчинтай хийнэ
ПАРИС-2024: О.Есүгэн эхний тулаанаа 18.36 цагаас Колумбын тамирчинтай хийнэ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц