Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“BIG FISH” тоглолтод 39 артист оролцож, Desant 34 дуу дуулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 18 секунд

Реппер Desant-ын задгай талбайн анхны бие даасан "BIG FISH" тоглолт энэ сарын 8-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно. Тоглолт 15.00 цагаас нээж, 00.00 цаг хүртэл 6 цаг үргэлжилж, 39 артист оролцоно. Нийт 6 хэсгээс бүрдэх тус тоглолтын бэлтгэл ажил 70 хувьтай явж байгаа бол тасалбар борлуулалт 90 хувьд хүрсэн байна. Тоглолтын үеэр Desant өөрөө 34 дуу дуулна.

Тоглолтын ерөнхий продюсерээр Triple X, Зуны зугаагийн автор Халзаа буюу н.Даваасүрэн, найруулагчаар наадмын найруулагчаар ажиллаж байсан Б.Анар ажиллаж байна.

Тоглолтын тайз 30 метр өндөр, өмнө нь засагдаж байгаагүй том тайз гэдгээрээ онцлогтой бөгөөд хөгжим, гэрэлтүүлэг нь улсдаа хамгийн шилдгүүдийг цуглуулсан гэдгийг зохион байгуулагчид онцолж байна.

80, 90-ээд оны залуучуудын дунд хит болсон алдарт HOOD дууг TG, Big Gee, Vanquish нартай хамтран анх удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ тайзан дээр дуулна гэдгээ ч албан ёсоор мэдэгдээд буй юм.

Гепатитын D вирусийн халдвартай иргэдийн эмийн зардлыг улсын төсвөөс хариуцна
Гепатитын D вирусийн халдвартай иргэдийн эмийн зардлыг улсын төсвөөс хариуцна
 
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц