Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг эцэслэн баталлаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 47 секунд

УИХ-ын 2024 оны ээлжит сонгууль болохтой холбогдуулан УИХ-ын хаврын отгон чуулган өнөөдөр завсарлаж байна. Өнөөдрийн чуулганаар Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг эцэслэн баталлаа. Тус хуулийн шинэчилсэн найруулгыг баталснаар:

  • Хот, тосгоны өөрийн удирдлага нь хотын Зөвлөл, хотын Захирагч байх бөгөөд тэдгээрийг хотын оршин суугчдаас сонгоно. Ингэснээр оршин суугчид хотынхоо үйл хэрэгт шууд сонгож байгуулсан төлөөллийн байгууллага болон төлөөлөгчөөр дамжуулан оролцох боломжтой болох төдийгүй хариуцлага тооцдог болно;
  • Хот, тосгонд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын зарим чиг үүргийг шилжүүлсний үндсэн дээр хот тосгон нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн нэгэн адил төрийн үйлчилгээ болон нийтийн аж ахуйн иж бүрэн үйлчилгээг иргэдэд үзүүлэх боломж бүрдэж, иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулан тэгш, хүртээмжтэй хүргэнэ;
  • Хотын эдийн засгийн үндэс нь улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгө, түүнчлэн орон нутгийн өмч, татварын болон татварын бус орлого, дэд бүтцийн сангийн болон бусад сангийн хөрөнгөөс бүрдэх ба хот нь эдийн засгийн хувьд бие даан хөгжих нөхцөлийг хангана;
  • Хот, тосгод дүрэмтэй болж хууль тогтоомжоор зохицуулагдаагүй хот, тосгоны амьдрал, үйл ажиллагаатай холбоотой асуудлаа оршин суугчдын оролцоотой шийдвэрлэдэг болно;
  • Хот бүрдүүлэгч инженерийн болон дэд бүтцийг хөгжүүлэх, дулаан, цахилгаан, холбоо, цэвэр, бохир ус, үерийн хамгаалалтын барилга байгууламжийн инженерийн шугам сүлжээний арчлалт, өргөтгөл шинэчлэлт, эх үүсвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг үйл ажиллагаанд зориулагдах санхүүжилтийг бие даан бүрдүүлэх зорилго бүхий хотын дэд бүтцийн хөгжлийн сантай байхаар заасан;
  • Хотууд нь хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, орчноо тохижуулах, авто замын түгжрэл, хог хаягдал, орчны бохирдлыг шийдвэрлэхэд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн ногоон хөгжлийн сантай байх боломжтой болно.

Ингэснээр чиг үүргийн төвлөрөл буурч, хотын оршин суугч амьдарч байгаа газраасаа 20 минутын газарт сургууль, цэцэрлэг, эмнэлэг, нийтийн тээврийн үйлчилгээний буудал, цэцэрлэгт хүрээлэн, худалдаа, үйлчилгээний газартай байхаар 20 минутын хот төлөвлөлтийн концепцийг хэрэгжүүлэх боломжтой болж буй юм.

ЧУУЛГАН: Ёс зүйн зөрчил гаргасан олимп, тив, дэлхийн медальтай тамирчны мөнгөн урамшууллыг түр түдгэлзүүлдэг болов
ЧУУЛГАН: Ёс зүйн зөрчил гаргасан олимп, тив, дэлхийн медальтай тамирчны мөнгөн урамшууллыг түр түдгэлзүүлдэг болов
 
С.Амарсайхан: Энэ жил улсын төсөвт 50 гаруй тэрбум төгрөгийг ОБЕГ-т төсөвлөсөн 
С.Амарсайхан: Энэ жил улсын төсөвт 50 гаруй тэрбум төгрөгийг ОБЕГ-т төсөвлөсөн 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.