Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОБЕГ: Шувууны аж ахуйн байшинд гарсан түймэрт хүн өртөж бэртээгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 13 секунд

Өнөөдөр Төв аймгийн Баянчандмань сумын Чандмань баг дахь шувууны аж ахуйн байшинд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байгааг онцгой байдлын газраас мэдээллээ. Энэ талаар тус газраас тодруулахад " Есөн сэндвич барилгын дөрөв нь шатсан. Одоогоор унтраахаар ажиллаж байна. Гал түймэрт хүн өртөөгүй" гэлээ. Урьдчилсан байдлаар галын шалтгааныг мэдээлэх боломжгүй гэх тайлбар өглөө.

Гал түймрийн дуудлага өнөөдөр 04:52 цагт онцгой байдлын газарт бүртгэгджээ. Энэ дагуу Сонгинохайрхан дүүргийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар анги, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 18 дугаар анги, Төв аймгийн Батсүмбэр сум дахь 84 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж байгаа юм. Алба хаагчдыг очиход шувууны үйлдвэрийн 18х110 метрийн хэмжээтэй есөн сендвичэн барилгын дөрөв нь галд шатаж байжээ. Үүний гурав нь агуулах, нэг нь оффисын зориулалттай барилга аж.

Завханд гарсан ой хээрийн түймрийг бүрэн унтраажээ
Завханд гарсан ой хээрийн түймрийг бүрэн унтраажээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +14 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +14 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.