Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Завханд гарсан ой хээрийн түймрийг бүрэн унтраажээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 51 секунд

Завхан аймаг, Баянтэс сум Зайгал багийн Бажаагийн хуучин гарам гэдэг газарт өчигдөр ойн түймэр гарсан байна. Галын дуудлагын дагуу Хилийн цэргийн 0277 дугаар ангийн алба хаагчид очиж, шалгахад 100х150 метрийн хэмжээтэй талбайд ойн түймэр гараад унтарч байсныг Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангийн алба хаагчид, Баянтэс сумын Мэргэжлийн ангийнхан ажиллаж, мөн өдрийн 22:10 цагт бүрэн унтраасан байна.

Улсын хэмжээнд он гарсаар урьдчилсан байдлаар хээрийн 141,500 га талбай түймэрт өртсөн бол дунджаар нэг түймэрт 17,687.5 га талбай өртсөн байна.

ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 30 хэм хүртэл хална
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 30 хэм хүртэл хална
 
Б.Идэржавхлан: Хүүхдүүд байраа өөрсдийн болгож шилжүүлж авлаа, тэд  өнөөдрөөс албан ёсны өмчтэй айл боллоо
Б.Идэржавхлан: Хүүхдүүд байраа өөрсдийн болгож шилжүүлж авлаа, тэд өнөөдрөөс албан ёсны өмчтэй айл боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.