СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 11-15 насны охидыг дарамтлан уулзаж, бэлгийн харилцаанд орсон, дур хүслээ ёс бусаар хангасан 40 настай эрэгтэйг саатуулан шалгаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 25 секунд

Энэ оны тавдугаар сарын 29-ны өдөр цагдаагийн байгууллагаас 40 настай эр “Д” гэгчийг саатуулжээ. Учир нь Д нь фэйсбүүкийн хуурамч хаяг ашиглан, насанд хүрээгүй 11-15 настай охид руу найзын хүсэлт илгээн, улмаар чатаар харилцан илтгэлийг нь олж танилцаж, харилцаа тогтоон охидын нүцгэн зураг, бичлэгийг ятгах, гуйх, мөнгө өгөхөөр амлах зэргээр хуурч мэхлэн авах үйлдлийг хийж, насанд хүрээгүй 57 охинтой харилцаа тогтоосон байна.

Улмаар охидыг хуурч олж авсан нүцгэн зураг, бичлэг, харилцсан чат зэргийг ойр дотны хүн рүү нь явуулна эсвэл олон нийтийн сүлжээнд тараана гэж айлган сүрдүүлж, заналхийлэн одоогийн байдлаар насанд хүрээгүй 11-15 насны 8 охинтой дээрх аргаараа уулзаж хүчээр бэлгийн харьцаанд орсон мөн бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан байж болзошгүй байгаа аж.

Тиймээс цагдаагийн байгууллагаас “Д”-г цагдан хорьж шалгаж эхэлжээ. Тиймээс эцэг, эх, асран хамгаалагч, сурган хүмүүжүүлэгч багш нар насанд хүрээгүй охидынхоо цахим хэрэглээнд тогтмол хараа хяналт тавьж байхыг сэрэмжлүүлж байна.

ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 22 хэм дулаан. Бага зэргийн аадар бороотой
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 22 хэм дулаан. Бага зэргийн аадар бороотой
 
УИХ-ын гишүүн Ж.Баясгалан тангаргаа өргөлөө
УИХ-ын гишүүн Ж.Баясгалан тангаргаа өргөлөө
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц