Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Орчин цагийн банкны тогтолцоо үүсэж бэхэжсэний 100 жилийн ой өнөөдөр тохиож байна

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 52 секунд

Монгол Улсад орчин цагийн банкны тогтолцоо үүсэж бэхэжсэний 100 жилийн ой өнөөдөр тохиож байна. Өдгөөгөөс яг 100 жилийн өмнө Монгол Улсад банк үүссэн түүхтэй аж. 1924 оны зургадугаар сарын 2-нд Монгол, Зөвлөлт Орос улсын хувь нийлүүлсэн хөрөнгөөр Монголын худалдаа, аж үйлдвэрийн банк байгуулагдсан байна.

Анх нээгдэхдээ 260 мянган янчааны хөрөнгөтэй, 22 ажилтны орон тоотой, үүний дотор зөвлөлтийн мэргэжилтэн 18, монгол ажилчид дөрөв байжээ. Энэ бол Монголбанкны суурь тавигдсан түүхэн өдөр байв.

Хориод онд мөнгөний шинэчлэлт хийж, Монголын үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийг гүйлгээнд гаргаж, худалдаа бэлтгэлийн ажиллагааг санхүүжүүлж, зах зээлийн барааны хангамж, үнийн хөдөлгөөнийг зохицуулж, ардын аж ахуйтанд зээл олгож байсан нь Монголбанкны үндсэн үйл ажиллагаа болжээ.

ЗХУ Монголбанкинд оруулсан өөрийн хувь хөрөнгө, хувьцааг 1954 онд Монголын талд шилжүүлсэн

1950-иад он гэхэд Монголбанкны аппарат өргөжин бэхжиж бүх аймаг, томоохон хот сууринд өөрийн салбартай болж, ЗХУ-ын мэргэжилтнүүдийн тусламжаар дотоодын боловсон хүчин бэлтгэж, нийт ажилтнуудын 98 хувийг эзлэх болов.

ЗХУ Монголбанкинд оруулсан өөрийн хувь хөрөнгө, хувьцааг 1954 онд Монголын талд шилжүүлэн өгснөөр Монголбанк БНМАУ-ын Улсын банк болон зохион байгуулагджээ.

1950-иас 1991 он хүртэл Улсын банкны даргын албан тушаалыг Г.Балжид, Л.Лхамсүрэн, П.Төмөр, Д.Данзан, Г.Хүдэрчулуун нар хашиж байсан байна.

Сонирхуулахад, Тус ойн баярт зориулсан "Банк-100" үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийсэн байна.

Өнөөдөр нутгийн төв хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно
Өнөөдөр нутгийн төв хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.