Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдөр нутгийн төв хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 43 секунд

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр нутгийн төв хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Нутгийн төв хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +15...+20 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +26...+31 градус, бусад нутгаар +20...+25 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ, бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө +23...+25 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ, бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө +22...+24 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ, бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Өдөртөө +20...+22 градус дулаан байна.

05 цагт Улаанбаатарт: 11 градус дулаан, харьцангуй чийг 55 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

Их тэнгэрийн уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэлх замыг хаажээ
Их тэнгэрийн уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэлх замыг хаажээ
 
Д.Амарбаясгалан: Хот хөдөөгийн тэгш бус байдлыг бууруулах, сургалтын чанар, технологи, инновацид хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд анхаарна
Д.Амарбаясгалан: Хот хөдөөгийн тэгш бус байдлыг бууруулах, сургалтын чанар, технологи, инновацид хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд анхаарна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.