Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

З.Энхболд: АН дөрвөн жилд л метрог барьж дуусгана. Дарханы замыг 8 жил засаад, дуусгаагүй МАН метро барилаа юу

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 29 секунд

Өнгөрсөн амралтын өдрүүдэд метроны өрөмдлөгийн цэгүүдийг тодорхойлж, шон байрлуулах ажил хийгдсэн. Энэ талаар УИХ-ын дарга асан З.Энхболд "Хашааны шонгийн нүх ухдаг өрмөөр метро барихгүй ээ, МАНгарууд" гэх байр суурийг илэрхийлсэн бол Хотын дарга Х.Нямбаатар "Улс хөгжихөөс үхтлээ айдаг комплекстой нөхөр. "Метро тавьтал миний нас хүрэхгүй" гээд жиргэж байсан. "Эсгий хийх газар нохой" гэх хариу тайлбарыг хийв.

Үргэлжлүүлэн З.Энхболд "Хотын даргын уур нь хүрчээ. МАН яагаад метро барьж чадахгүй вэ гэдгийг түүх судлаад бичлээ. Дарханы 200-хан км замыг 8 жил засаад, дуусгаж чадаагүй МАН метро барилаа юу.

Яагаад чадахгүй вэ гэдгийг доорхи энгийн статистик харуулна. МАН, МАХН 1921-2012 он хүртэл 91 жил оролдоод 3000 хүрэхгүй засмал зам барьсан байдаг. Жилд 33-хан км зам барьсан.

Харин АН 2012-2016 оны хооронд 4-хөн жилд 3000 км засмал замыг "Чингис бонд"-ын санхүүжилтээр барьж дуусгасан. Жилд 750 км буюу МАН-аас 22.7 дахин хурдтай барьсан. АН бол харин 4 жилд метрог барьж дуусгана" гэж цахим хуудаснаа хариу тайлбар хийжээ.

Зугаалахаар явсан нэгдүгээр ангийн сурагчдын ХОЁР нь ЭНДЖЭЭ
Зугаалахаар явсан нэгдүгээр ангийн сурагчдын ХОЁР нь ЭНДЖЭЭ
 
Цахимаар цагийн ажил хийх зорилгоор 13 удаагийн гүйлгээ хийж, 22 сая төгрөгөө ЗАЛИЛУУЛЖЭЭ
Цахимаар цагийн ажил хийх зорилгоор 13 удаагийн гүйлгээ хийж, 22 сая төгрөгөө ЗАЛИЛУУЛЖЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.