Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зугаалахаар явсан нэгдүгээр ангийн сурагчдын ХОЁР нь ЭНДЖЭЭ

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 51 секунд

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын тавдугаар сургуулийн нэгдүгээр ангийн сурагчдыг ууланд авч явснаас хоёр нь эндсэн харамсалтай хэрэг гарсан хэмээн нэгэн иргэн цахим хуудастаа бичжээ.

Уг асуудлыг Даланзадгад сумын тавдугаар сургуультай утсаар холбогдож тодруулахад "Дээрх харамсалтай хэрэг гарсан нь үнэн. Бусдын сэтгэл зүй, эрүүл мэндтэй холбогдох асуудал учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэлээ.

Харин Цагдаагийн байгууллагаас тодруулахад "Даланзадгад суманд 7 настай эрэгтэй, эмэгтэй хоёр хүүхэд машины арын суудалд зорчиж явахад том оврын машин мөргөж, амиа алдсан хэрэг бүртгэгдсэн. Өөр мэдээлэл алга" гэх тайлбарыг өгсөн юм.

Г.Занданшатарын парламентын отгон сонсгол эхэллээ
Г.Занданшатарын парламентын отгон сонсгол эхэллээ
 
ПРОКУРОР: 2025 оны тавдугаар сард хэргийг хаах үндэслэлгүй байна гэж үзсэнээр одоо хүртэл мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна
ПРОКУРОР: 2025 оны тавдугаар сард хэргийг хаах үндэслэлгүй байна гэж үзсэнээр одоо хүртэл мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.