Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

М.Оюунчимэг: Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиа Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай нийцүүлэх шаардлагатай байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 48 секунд

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын тухай тогтоолын төслүүдийг хэлэлцлээ. Хуулийн төслүүдтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүд асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Жаахан шахуу цагт чухал хуулийн төслүүд оруулж ирж байна. Тухайлбал, Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай холбоотой тогтоол гарна. Мөн Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг явж байгаа. Гэтэл "20 минутын хот", "Шинэ хоршоо" гэх зэрэг хэд хэдэн багц хуулиуд байна. Эдгээр хуулиудынхаа уялдаа холбоог хангахгүй бол хоорондоо нийцэхгүй олон агуулгууд харагдаж байна. Тодруулбал, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль, Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын тогтоолтой зөрчилдөх нэлээд зүйлс харагдаж байгаа. Тиймээс хуулиуд хоорондоо хэрхэн нийцэж байгааг анхаармаар байна.

ЭЗХЯ-ны Бүс, орон нутгийн хөгжлийн газрын дарга н.Эрдэнэбаяр: Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн ажлын хэсэгт ЭЗХЯ-наас орж ажилласан. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд улсын зэрэглэлтэй хот болгох судалгаа хийгдсэн байгаа. Ховд, Улиастай, Даланзадгад, Арвайхээр, Дархан, Чойбалсан, Сайншанд гэсэн хотуудыг улсын зэрэглэлтэй хот болгохоор санал оруулсан нь хуулийн төсөлд дэмжигдээд явж байна. Хуулийн төсөл Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын тогтоолтой нийцэж байгаа гэдгийг хэлье.

Ш.Адьшаа: Зөвхөн жороо морины уралдаанд түрүүлж, айрагдсан морины уяачдад цол олгодог болохыг хуульд тусгасан
Ш.Адьшаа: Зөвхөн жороо морины уралдаанд түрүүлж, айрагдсан морины уяачдад цол олгодог болохыг хуульд тусгасан
 
Ч.Тамираа: Гаалийн байцаагчид  цалин болоод бусад нэмэгдэл авлаа гэхэд  ТЭРБУМТАН  болох боломжгүй
Ч.Тамираа: Гаалийн байцаагчид цалин болоод бусад нэмэгдэл авлаа гэхэд ТЭРБУМТАН болох боломжгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.