Зүүн Өмнөд Азийн зарим улс орнуудад үер бууж, хөрсний гулгалт үүссэний улмаас 16 хүн нас барж, 2000 гаруй хүн дарагджээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 44 секунд

Энэтхэгийн далайн эрэг болон Бангладешийн өмнөд хэсгийг хүчтэй аадар бороо дайран өнгөрч, үер буусны улмаас 16 хүн нас барсан бол Папуа Шинэ Гвинейд их хэмжээний аадар бороо орж, хөрсний гулгалт үүссэний улмаас 2000 гаруй хүн дарагджээ.

Энэтхэгийн далайн эрэг болон Бангладешийн өмнөд хэсгийг дайран өнгөрсөн “Ремал” хүчтэй хар салхины хурд 110 км/цаг байсан бөгөөд аадар бороо орж, далайн түрлэгийн улмаас нам дор газар үерт автан, сая орчим хүнийг нүүлгэн шилжүүлээд байна. Орон нутгийн эрх баригчдын мэдээлснээр, хүчтэй хар салхины урсгал ойролцоогоор 8.4 сая оршин суугчидтай, түүний дотор 3.6 сая хүүхэд амьдардаг суурин газрыг дайран өнгөрсөн аж.

Харин орон нутгийн цагаар тавдугаар сарын 26-нд Папуа Шинэ Гвинейд болсон үерийн улмаас үүссэн хөрсний гулгалтад дарагдсан иргэдийг аврах ажиллагаа үргэлжилж байгаа ч эрэн хайх, аврах ажиллагаа явуулахад хүндрэлтэй байна. Тус улсын Батлан хамгаалахын сайд Билли Жозеф "Энга мужийн Майп-Мультитака орчмын алслагдсан зургаан тосгонд 4000 хүн амьдарч байсан бөгөөд ихэнх нь унтаж байх үеэр хөрсний гулгалт үүссэн. Мөн 150 гаруй байшин хоёр давхар орчим барилгын дайтай өндөр нурангид дарагдсан байна" хэмээн мэдээллээ.

Эх сурвалж:Reuters.com

Орчуулсан: Б.Гэрэлзаяа

“Цагаан алт“ хөтөлбөрийн төсөв 2.19 их наяд төгрөг бөгөөд үүнээс 682.4 тэрбум төгрөгийг улсын төсвөөс санхүүжүүлэхээр төлөвлөжээ
“Цагаан алт“ хөтөлбөрийн төсөв 2.19 их наяд төгрөг бөгөөд үүнээс 682.4 тэрбум төгрөгийг улсын төсвөөс санхүүжүүлэхээр төлөвлөжээ
 
Голын эрэг нурж, согтууруулах ундаа хэрэглэсэн 38 настай эрэгтэй бургаснаас зуурсан байсныг аварчээ
Голын эрэг нурж, согтууруулах ундаа хэрэглэсэн 38 настай эрэгтэй бургаснаас зуурсан байсныг аварчээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц