Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Цагаан алт“ хөтөлбөрийн төсөв 2.19 их наяд төгрөг бөгөөд үүнээс 682.4 тэрбум төгрөгийг улсын төсвөөс санхүүжүүлэхээр төлөвлөжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 55 секунд

“Малын гаралтай түүхий эдийн боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн бариад буй.

Үүнтэй холбогдуулан Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Ерөнхийлөгчийн Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил хариуцсан зөвлөх З.Мэндсайхан, Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай нар мэдээлэл өгөв.

Тогтоолын төсөл батлагдсанаар олон улсын стандартад нийцсэн өрсөлдөх чадвартай, гарал үүсэл, чанарын баталгаатай, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспорт нэмэгдэж, малын гаралтай түүхий эдийн үнэ цэн өснө. Энэ хэрээр малчдын орлого, амьжиргаа сайжирч, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн салбар шинэ шатанд гарна гэж үзэж байна. Мөн тогтоолын хүрээнд “Цагаан алт” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

ГУРВАН ЖИЛИЙН ХУГАЦААНД:
  • Ноолуурын бүрэн боловсруулалтын түвшнийг одоогийн 20 хувиас 40 хүртэл хувь, үйлдвэрлэлийг 1,5 их наяд төгрөгөөс 2,3 их наяд төгрөг, экспортыг 398 сая ам.доллароос 690 сая ам.доллар хүртэл нэмэгдүүлж, шинээр гурван мянга гаруй ажлын байр,
  • Ноосны боловсруулалтын түвшнийг одоогийн 25 хувиас 55 хүртэл хувь, үйлдвэрлэлийг 240 тэрбум төгрөгөөс 670 тэрбум төгрөг, экспортыг 52 сая ам.доллароос 119 сая ам.доллар хүртэл нэмэгдүүлж, шинээр 2,200 орчим ажлын байр,
  • Арьс, ширний боловсруулалтын түвшнийг одоогийн 30 хувиас 50 хүртэл хувь, борлуулалтыг 57,8 тэрбум төгрөгөөс 900 тэрбум төгрөг, экспортыг 9,6 сая ам.доллароос 22,4 сая ам.доллар хүртэл нэмэгдүүлж, шинээр гурван мянга гаруй ажлын байр, нийт 8,000 гаруй ажлын байр бий болно гэж тооцоолсон байна.

Мөн мал аж ахуйн гаралтай түүхий эдийн экспортын хэмжээ хоёр дахин нэмэгдэж, 800 орчим сая ам.долларт хүрэх юм.

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн нийт төсөв 2.19 их наяд төгрөг бөгөөд үүнээс 682.4 тэрбум төгрөгийг улсын төсвөөс санхүүжүүлэхээр төлөвлөсөн. Арилжааны банкууд үйлдвэр, аж ахуйн нэгжүүдэд 1,51 их наяд төгрөгийн зээл олгох юм. Мөн гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрүүдийг “Цагаан алт” хөтөлбөртэй уялдуулахаар төлөвлөсөн байна.

Дотоодын үйлдвэрүүд 2023 онд 3.3 сая ширхэг арьс, ширэнд хагас боловсруулалт, 2.3 сая ширхэг арьс, ширэнд гүн боловсруулалт, нийт 5.5 сая ширхэгийг боловсруулж, 12.5 саяыг нь боловсруулж чадаагүй гэсэн тоо гарчээ.

Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн улмаас байгаль экологид 1.2 тэрбум төгрөгийн хохирол учирч, 101 хүн яллагдагчаар татагджээ
Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн улмаас байгаль экологид 1.2 тэрбум төгрөгийн хохирол учирч, 101 хүн яллагдагчаар татагджээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.