Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Хүүхэд бүр ялагч-Хүүхэд бүр хамгаалагч“ хүүхдийн марафон зургаадугаар сарын 01-нд болно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 19 секунд

Хүний эрхийн Үндэсний Комисс, Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-тэй хамтарч “Хүүхэд бүр ялагч-Хүүхэд бүр хамгаалагч” хүүхдийн марафоныг 2024 оны 06 дугаар сарын 1-ний өдөр зохион байгуулна.

- Үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтыг таслан зогсоох, түүний хор уршиг, сөрөг ур дагаврыг сурталчлан таниулах, зөв хандлага, соёлыг дэлгэрүүлэх зорилготой уг арга хэмжээнд нэгдэж, оролцох хүүхэд бүр

Барианд орж буй түүхэн мөчөө мэргэжлийн гэрэл зурагчны дуранд мөнхөлж, гэрэл зургаа авахаас гадна

Хөгжилтэй алиалагчийн урласан бүтээлийг бэлгэнд авч

Мэргэжлийн нүүр хувиргагчаар зураг зуруулан

Хүүхэлдэйн баатруудтай болон арга хэмжээний уриа, лого бүхий самбар, хүрээтэй зураг авхуулж

Хүслийн хайрцагт өөрийн мөрөөдлөө шивнэж, ирээдүйгээ өөрчлөхөд хувь нэмрээ оруулах юм.

-Марафон гүйлт:

10.00-10.30 цаг Нээлт

10.30-11.30 цаг Гүйлт /6-7 нас/

11.30-12.30 цаг Гүйлт /8-9 нас/

12.30-13.30 цаг Гүйлт /10-11 нас/

13.30-14.30 цаг Гүйлт /12-13 нас/

14.30-15.30 цаг Гүйлт /14-15 нас/

15.30-16.30 цаг Гүйлт /16-17 нас/

16.30 цагт Хаалтын ажиллагаа болно.

Хүүхдийн баяраар төвийн аймгуудын зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно
Хүүхдийн баяраар төвийн аймгуудын зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно
 
ФОТО: Бутаны Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук Монгол Улсад хүрэлцэн ирлээ
ФОТО: Бутаны Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук Монгол Улсад хүрэлцэн ирлээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц