Ардчилсан намаас энэ удаагийн УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийн нэрс тодорсон цагаасаа л хэл ам дагуулж, халуун сэдэв болоод буй. Энэ талаар АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөх, УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ цахим хуудаснаа байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр,
"Энд АН руу дайрч шударга ёс, зарчим ярьцгааж байгаа улсууд 2022 оны 12-р сард МАНЖ бүлэглэлийн захиалгаар Улс төрийн намын хуулийг уландаа гишгэлэн, АН-ын хүчингүй ҮБХ-ны хуралдаан гээчийн тамга, гарын үсэггүй цаасаар Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдан Л.Гантөмөрийг АН-ын даргаар бүртгэсэн тогтоол шийдвэрийг гаргаж байхад, та бүхэн алга ташин дэмжиж байснаа мартацгаасан уу.
Гэнэт өнөөдөр хуультай, дүрэм журамтай гэдгээ санацгаасан юм уу. Аливаа луйвар булхайтай асуудал хэзээ нэгэн цагт илэрдэг, хариу нь хатуу нэхэлтэй байдгийг бүү март. Би тэмцэлдсэний эцэст "Жонхуу" биш учраас Л.Гантөмөрт АН-ынхаа эв нэгдлийг хангах гэж тамга, ажлаа хүлээлгэн өгч байсан" гэлээ.
Энд АН-руу дайрч шударга ёс зарчим ярьцгааж байгаа улсууд 2022-оны 12-р сард МАН-Ж- бүлэглэлийн захиалгаар Улстөрийн намын хуулийг уландаа гишгэлэн АН-ын хүчингүй ҮБХ-ны хуралдаан гээчийн тамга гарын үсэггүй цаасаар УДШүүхийн нийт шүүгчид хуралдан Л.Гантөмөрийг АН-ын даргаар…
— С.Эрдэнэ (@serdenemn) May 27, 2024