Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТАНИЛЦ: ҮХЦ-ийн гишүүнд санал болгосон Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Батрагчаа гэж хэн бэ

Ангилал
Улс төр  Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 10 секунд

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар өчигдөр /2024.05.27/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулах тухай” 13, 14 дүгээр захирамжийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн.

Тодруулбал, Р.Батрагчаа, Б.Болдбаатар нарыг ҮХЦ-ийн гишүүнд санал болгосон юм. Тэгвэл Р.Батрагчаагийн товч намтарыг танилцуулж байна.

БОЛОВСРОЛ:

  • 1995-1999 онд “Отгонтэнгэр” Их Сургууль, Олон улсын эрх зүйч /бакалавр/
  • 2000-2002 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, Хууль зүйн магистр
  • 2004-2005 онд Их Британийн Нью Коллеж Ноттингам, Өмгөөллийн 6-р шатны дээд курс
  • 2008-2009 онд Удирдлагын академи, Төрийн удирдлагын менежмент /диплом/

Ажилласан байдал:

  • 1999-2000 онд Сэлэнгэ аймгийн Зүүнхараа дахь Сум дундын прокурорын газарт хяналтын прокурор.
  • 2001-2003 онд “Түшээ” хууль зүйн дээд сургуульд Эрх зүйн тэнхимийн багш
  • 2005-2006 онд Их Британийн Берримен хуулийн фирмд туслах хуульч
  • 2007-2008 “Датамо” ХХК болон “Кью Жи Экс Монгол” ХХК-д хуульч
  • 2008-2009 онд “Монголиан энд Глобал Лоёорс” хуулийн фирмийн гүйцэтгэх захирал, хуульч
  • 2010-2014 онд “Эй энд Эй Глобал” хуулийн фирмийн захирал, өмгөөлөгч
  • 2012 оноос дэлхийн шүүхийн мэтгэлцээний аварга шалгаруулах “Jessup Cup” тэмцээний шүүгч
  • 2013-2016 онд Өмгөөллийн “Эй энд Эй Партнерс” хуулийн фирмийн захирал, өмгөөлөгч
  • 2016-2019 онд Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-ын Захиргаа, санхүүгийн газрын дарга
  • 2019-2020 онд Нийслэлийн засаг даргын тамгын газрын дарга
  • 2020-2022 онд Эрчим хүчний яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга
  • 2022 оны нэгдүгээр сарын 6-ны өдрөөс 2024 он хүртэл ШЕЗ-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргаар ажилласан.
  • 2024 оны нэгдүгээр сарын 26-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хууль зүйн бодлогын зөвлөхөөр ажиллаж байгаа юм.
Д.Наранбаатар /НАБА/ : Том алдаа гаргасан байна. Охиныг минь бодоод шүүхэд өгөхөө татгалзаарай гэж хүсье
Д.Наранбаатар /НАБА/ : Том алдаа гаргасан байна. Охиныг минь бодоод шүүхэд өгөхөө татгалзаарай гэж хүсье
 
Гэр хорооллын автозамын 10 хувь нь хаалттай, гал унтраах автомашин зорчих боломжгүй нөхцөлд байна
Гэр хорооллын автозамын 10 хувь нь хаалттай, гал унтраах автомашин зорчих боломжгүй нөхцөлд байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.