Борооны уснаас шалтгаалан гэр хорооллын гудамж талбайн зам харгуй эвдэрч гэмтэх нь элбэг. Үүнээс гадна газрын хонхорт тогтсон борооны ус гудамж дүүрэн нэлийж хэд хоногтоо л зовлон болдог. Иргэд тогтоол усыг тойрон гарах гэж хашаанаас зүүгдэх нь холгүй гишгэлэн явдаг дүр зураг олон. Аргаа барсан хүмүүс усны захаар хавтгай мод, том чулуу тавин ус гатладаг.
Хур бороо ихээр орох болсон сүүлийн жилүүдэд “нар үзэлгүй” зуныг дуусгасан гэр хорооллын зарим гудамжны тогтоол ус одоо ч хэвээр. Энэхүү дүр зургийг баримтжуулахаар СБД-ийн 9 дүгээр хороо буюу “Дөлгөөн нуур” орчмын зарим гудамжинд фото сурвалжилга хийлээ.
Гэрэл зургийг: Б.Амарбаясгалан