Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Парис-2024” зуны олимпын наадмын ОУ-ын шууд дамжуулалтын багт Монгол охин Э.Гуамарал ажиллана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 14 секунд

Хүн төрөлхтний эв нэгдэл, энх тайвны бэлгэдэл болсон зуны олимпын 33-р их наадам энэ удаад Парис хотноо зохион байгуулагдахаар болсон билээ.

Монгол Улсаас “Парис-2024” зуны олимпын наадамд 45, паралимпын наадамд 12 эрх авч оролцох зорилт тавиад буй.

Тэгвэл олимпын наадмын бэлтгэл ажил хангагдаж эхэлсэн бөгөөд дэлхийн хэмжээнд OBS( Olympic Broadcasring System ) буюу Олимпийн шууд дамжуулалтын багт Монгол улсын иргэн Э.Гуамарал урилгаар ажиллахаар болсон байна.

Э.Маралгуа нь МУИС-ийн ОУ-ын харилцаа, Япон судлалын ангийг амжилттай төгсөж, АНУ-ын Сан~Франсиско хотын Их сургуулийг Загвар зохион бүтээгчээр, Японы Цүкүба хотын Их сургуулийг Спорт менежментээр тус тус төгсжээ.

Тэрбээр анхны олимпын шууд дамжуулалтын гараагаа төрсөн дүүгийнхээ хамт "Рио~2016" олимпоос эхэлж, TEAM MONGOLIA багийн "Volunteer" сайн дурын туслахаар ажиллаж, олимпийн мөнгө , хүрэл хоёр медалийн гэрч болж байсан байна.

Ахмад настны үндэсний төвийг Алтан гадас одонгоор шагналаа
Ахмад настны үндэсний төвийг Алтан гадас одонгоор шагналаа
 
Цагаан сар дөхөж өндөг, нарийн ногооны импорт эрс өсжээ
Цагаан сар дөхөж өндөг, нарийн ногооны импорт эрс өсжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.