"Улаанбаатар марафон-2024" ОУ-ын гүйлтийн тэмцээн үргэлжилж байна. Жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй уг тэмцээнд дэлхийн 34 орны нийт 20451 иргэн, тамирчид хурд хүчээ сорин өрсөлдөж байгаагаараа онцлог юм.
Тэгвэл өнөөдрийн тэмцээнийг нээж нийслэлийн засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг үг хэлсэн юм. Тэрбээр "Улаанбаатар хотын иргэдээс гадна хөдөө, орон нутаг, Монголд ажиллаж, амьдарч байгаа гадаадын иргэд, хөрш зэргэлдээ орны гүйлт сонирхогчид болон олон улс, тив, дэлхийд танигдсан нэртэй тамирчид зэрэг жилд дунджаар 30,000 орчим хүн оролцдог. Үүнээс Улаанбаатар марафон нь нийслэлчүүд бидний соёл болон төлөвшиж буй нь харагдаж байна" хэмээлээ.