Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Их Хуралдай цогцолборыг Чингис хааны музейн харьяанд авах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 38 секунд

Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хорооны дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Их хуралдай цогцолборыг Чингис хааны музейн харьяанд байх нь зүйтэй гэж үзээд Засгийн газрын ирэх долоо хоногийн хуралдаанд танилцуулан хэлэлцүүлэхийг үүрэг болголоо.

Их хуралдай цогцолбор нь гадаад, дотоодын жуулчдад Их эзэн Чингис хааны түүх, соёлыг сурталчилж, таниулахаас гадна Цонжин болдог, Хар зүрхний хөх нуур, Бурхан халдун, Хэрлэнгийн хөдөө арал, Балданбэрээвэн хийд, Рашаан хад, Өглөгчийн хэрэм, Дуурилаг нарс, Монгол хатдын өргөө, Дэлүүн болдог, Чингис хааны гэрэлт хөшөө хүртэлх түүхэн аялал жуулчлалын дурсгалт газруудын холбоос болсон чухал маршрут дээр оршиж байгаагаараа онцлогтой.

Уг цогцолборт Чингис хааны байгуулсан төрийн сүлд шүтээн болох есөн хөлт Цагаан туг, Их хааны ургийн наран тамга, Гүег хааны тамганы дардас Их Хуралдай хуралдах үеийн хаад, язгууртнуудын ордонд байрлан суух дэг ёсыг харуулсан зохиомж бүхий исэр сандал, туг хиур, хүндэтгэлийн орон зайг бий болгосон төдийгүй хаалга бүрийн дотор Монголын нууц товчоон, Шар тууж, Асрагч нэртийн түүх зэрэг түүхэн тулгар сурвалжийн ишлэлийг монгол бичгээр бичжээ. Мөн байгууламжид нэг ч хадаас ороогүй, углуургадаж босгожээ.

Л.Оюун-Эрдэнэ: Жуулчдыг татах гол зүйл бол Чингис хааны түүх, нүүдэлчин өв соёл буюу түүхэн аялал жуулчлал
Л.Оюун-Эрдэнэ: Жуулчдыг татах гол зүйл бол Чингис хааны түүх, нүүдэлчин өв соёл буюу түүхэн аялал жуулчлал
 
Иргэн та сонгуульдаа идэвхтэй оролцоорой
Иргэн та сонгуульдаа идэвхтэй оролцоорой
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.