Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Автомашингүй өдрөөр спорт клубүүдэд хөнгөлөлттэй үнээр бүртгүүлэх боломжтой

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 48 секунд

“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтийн тэмцээнийг хоёр дахь жилдээ өдөрлөг болон зохион байгуулж буй. Тодруулбал, Сүхбаатарын талбайд гүйгчид болон иргэд эмч, мэргэжилтнүүдээс эрүүл мэндийн зөвлөгөө, үйлчилгээ авах, бүх төрлийн спортын клубүүдэд хөнгөлөлттэй үнээр бүртгүүлэх, эрүүл мэнд, спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 50 гаруй компанитай танилцах боломжтой. Мөн урлаг соёлынхон 11:00-20:00 хүртэл олон нийтэд зориулж уран бүтээлээ толилуулахаас гадна хүүхэд багачуудад зориулсан циркийн үзүүлбэр, балет, хүүхдийн иог, таеквондо, туялзуур сэлмийн, төв цэг дэх DJ үзүүлбэр, хоолны өдөрлөг болно. Иргэд бүтэн өдрийг Сүхбаатарын талбайд энэ мэт үр бүтээлтэй, дурсамжтай өнгөрөөх боломжийг зохион байгуулагчид бүрдүүлжээ.

“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтийн тэмцээнд нэвтрүүлсэн технологийн шийдлүүдийн талаар “Хай пэй” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Эрдэнэ "Бүртгэлийг цахимжуулахаас гадна 10, 21, 42 км-т гүйж байгаа тамирчдын энгэрийн дугаарын ард RFID чип байршуулж, хөлийн шагай хэсэгт зүүх боломжтой RFID бугуйвчийг өгсөн. Гүйлтийн замын дөрвөн цэгт RFID хэмжих гудсыг байршуулснаар тухайн тамирчны гүйлтийн хугацааг мэдэх боломжтой болж буй юм. Мөн гүйлтийн замд байрлах зурагчид энгэрийн дугаарын зургийг авч, хиймэл оюун ухааны тусламжтайгаар таниулан гүйж буй тамирчны Hipay аппликэйшнд бүртгүүлсэн мэйл хаяг руу зургийг нь илгээх боломж бүрдсэн" гэжээ.

“Бүс нутгийн тулгамдсан асуудлууд ба төрийн бодлого” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болж байна
“Бүс нутгийн тулгамдсан асуудлууд ба төрийн бодлого” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болж байна
 
Антонио Гутерреш: Монгол Улс ардчилсан орнуудын жишиг улс болж байна
Антонио Гутерреш: Монгол Улс ардчилсан орнуудын жишиг улс болж байна
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц