Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд БНСУ-аас оруулж ирсэн Daewoo маркийн "НОГООН АВТОБУС"-ны худалдан авах ажиллагааг хянан шалгах нээлттэй сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн:
-Нийслэлийнхэн ийм автобус хүлээж аваад яасан ичдэггүй юм бэ. Та нарыг гарын үсэг зураад бай гэдэг юм уу. Өнөөдөр та бүхэн үгээ хэлж болно. Намайг тэр шахаад гарын үсэг зуруулсан гээд хэл. Доор нь ажлын хэсэгт нь энэ олон хүн байж бүгд гарын үсэг зурсан байх юм. Тээвэрлэж байгаа компани нь "used car" гээд бичсэн байхад гаалийн байгууллага юу бодож байв. Би ХҮН намынханд баярлаж байна. Энэ асуудлыг гаргаж ирээгүй бол хэдэн хүн осолдох байсан бэ.
Автобусны тоормосны 8 нь тэнцэхгүй байна. Чадан ядан хүн амаа өсгөх гээд явж байна. Автобустай нь осолд оруулаад амь эрсдүүлэх юм байна л даа.
Ямар аймшигтай юм бэ. Ямар хүйтэн сэтгэлтэй хандаж байна вэ. Төрийн албан хаагчдаас ёс зүйг асуумаар байна.