Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Цогтгэрэл: Хүндэлж явдаг З.Нарантуяа эгчийнхээ өмнө цаг шахагдсан гэж алдаа гарган, микрофон өгч чадаагүй үйлдэлдээ хүлцэл өчиж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 9 секунд

Ардчилсан намын ҮБХ-ны хурлаар УИХ-ын сонгуульд оролцох нэр дэвшигчдээ эцэслэн тодруулсан. Гэвч тус хурлын үеэр намын гишүүдийн дунд маргаан бий болж, улмаар УИХ-ын гишүүн асан З.Нарантуяаг тайзнаас хүчээр буулгаж, микрофон өгөхгүй байгаа дүрс бичлэг цацагдсан нь олны шүүмжлэлийг дагуулсан юм. Үүнтэй холбоотойгоор УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл УИХ-ын гишүүн асан З.Нарантуяагаас уучлал гуйжээ.

Тэрбээр "Ардчилсан нам маань бүгдээрээ сонгуульд оролцож чадах эсэхэд тулсан эгзэгтэй мөчийг өчигдөр даван гарсан. Минут, секундаар хуулийн хугацаа яригдсан үед УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа эгчдээ микрофон өгч чадаагүй үйлдэл хийсэндээ чин сэтгэлээс уучлал гуйя. Хүндэлж явдаг хүнийхээ өмнө цаг шахагдсан гэж алдаа гаргасандаа хүлцэл өчиж байна. Улс орон, бүс нутгийнхаа төлөө хамтдаа зүтгэх боломж гарна гэдэгт итгэдэг" гэв.

Архангай болон Ховд аймгийн бөхчүүд “АЛТАН ЦОМ“-ын төлөө өрсөлдөнө
Архангай болон Ховд аймгийн бөхчүүд “АЛТАН ЦОМ“-ын төлөө өрсөлдөнө
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд