Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Бум-Очир МАН-ын жагсаалтын 15 дугаарт бичигдэж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 30 секунд

УИХ-ын сонгуульд жагсаалт болон бүсчилсэн тойргуудад өрсөлдөх нэр дэвшигчдээ намууд эцэслэн тодруулаад байна. МАН-ын хувьд намын жагсаалтад Засгийн газрын гишүүн болон УИХ-ын гишүүдийг багтаагаагүй гэдэг нь олон нийтийн анхаарлыг татлаа. Тэгвэл тус намын жагсаалтад Ерөнхийлөгчийн хоёр ч зөвлөх багтжээ. Тодруулбал, 15 дугаарт Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Д.Бум-Очир, 23 дугаарт Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх Ч.Лодойравсал нар бичигдсэн байна.

Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Д.Бум-Очирын намтрыг сонирхуулбал,

Д.Бум-Очир нь 1993-1996 онд Монгол хэл, бичгийн дээд сургуулийг Монгол-англи хэлний багш мэргэжлээр, 1996-1997 онд Монгол Улсын их сургуулийн Гадаад хэл, соёлын сургуулийн герман хэлний курс төгссөн.

1996-1998 онд ХБНГУ-ын Боннын их сургууль болон Монгол Улсын их сургуулийн Монгол хэл, соёлын сургуульд Хэлбичгийн ухааны магистрын зэрэг, 1998-2000 онд Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнд Хэлбичгийн ухааны докторын зэрэг, 2000-2001 онд ИБУИНВУ-ын Кэмбрижийн их сургуульд Нийгэм-соёлын антропологийн магистрын зэрэг, 2002-2006 онд ИБУИНВУ-ын Кэмбрижийн их сургуульд Антропологийн ухааны докторын зэргийг тус тус хамгаалсан

“ХӨШИГ“-НИЙ АРД ЮУ БОЛОВ:  Л.Оюун-Эрдэнэ нэр дэвшүүлэлт дээр генсектэй биш У.Хүрэлсүхтэй ГАР БАРИВ
“ХӨШИГ“-НИЙ АРД ЮУ БОЛОВ: Л.Оюун-Эрдэнэ нэр дэвшүүлэлт дээр генсектэй биш У.Хүрэлсүхтэй ГАР БАРИВ
 
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгч асан П.Очирбат таалал төгссөнд эмгэнэл илэрхийлэв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгч асан П.Очирбат таалал төгссөнд эмгэнэл илэрхийлэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.