Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Батцэнгэл: Олимпийн эрх авч чадаагүйн хариуцлагыг бүрэн хүлээж, МСБХ-ны Ерөнхийлөгчийн ажлаа хүлээлгэн өгнө

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 3 секунд

“Парис 2024” олимпийн 3х3 сагсанбөмбөгийн төрөлд эрх олгох сүүлийн тэмцээнд Монголын эрэгтэй, эмэгтэй багууд оролцож, тэмцээний эцсийн мөчид ялагдал хүлээсэн. Уг асуудалтай холбогдуулан Монголын Сагсанбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Г.Батцэнгэл үүрэгт ажлаа хүлээлгэн өгнө гэдгээ мэдэгдлээ. Тэрбээр,

Дүрэм журам, ёс зүйн зарчмыг тамирчиддаа ойлгуулан, хэвшүүлэх нь бидний үүрэг юм. Олимпийн эрхийг авч чадаагүйн хариуцлагыг миний бие дангаараа бүрэн хариуцаж Монголын сагсанбөмбөгийн холбооны (МСБХ) ерөнхийлөгчийн үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргах болно. МСБХ-ны дүрмийн дагуу эрх бүхий дэд ерөнхийлөгч холбооны цаашдын ажлыг Удирдах зөвлөл, ерөнхий нарийн бичгийн даргын ажлын албаны хамт хариуцан ажиллана.

Өнөөдрийг хүртэл хөгжлийн төлөө хамтран ажилласан хамт олон, хөгжөөн дэмжигчиддээ баярлалаа. Монгол Улс үүрд мандан бадраг" гэжээ.

МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат МАН-ын жагсаалтын 7 дугаарт бичигдэж байна
МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат МАН-ын жагсаалтын 7 дугаарт бичигдэж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд