Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

5 их наяд төгрөгийн зээл малчдын өрийг зузаална гэв

Огноо
Унших
1 минут 35 секунд

Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий хүрээнд “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” арга хэмжээний санхүүжилтийг Монголбанкнаас шийдвэрлэсэн. Мал аж ахуйг дэмжих зорилготой уг төсөл нь таван жилийн хугацаанд 5 их наяд төгрөгийн зээлийг арилжааны 7 банк хоршоогоор дамжуулан малчдад 6 хувийн хүүтэй олгох юм. Үүний эсрэг байр суурийг “Малчдын холбоо” ТББ-аас өнөөдөр илэрхийлэв. Тус холбооны тэргүүн Э.Пүрэвсүрэн “Шинэ хоршоо хөтөлбөрт малчид хамрагдаж болно. Хүн мөнгө өгнө гэж байгаа дээр авах хэрэгтэй. Хамгийн гол нь 5 га газрыг үнэгүй олгоно. Хашаалбал одоогийн Өвөр Монгол шиг болно.

Малчдад зээл өгч, өөрсдөөр нь газар нутгийг хашаалуулж нүүдэлчин ахуйг устгах нь. Үүнд малчид та бүхэн бодолтой хандаарай гэж хүсэж байна. 5 их наяд төгрөгийн зээл олгох нь өртэй малчдын өр л нэмэгдэнэ. Иймээс 5 их наядын зээлээс илүү зээлээ тэглүүлэх нь чухал.

Аль эсвэл 5 их наяд төгрөгөөр мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрлэл барих нь зөв. Бид хоршоо болж хамтарсан ч бидний бүтээгдэхүүнийг нийлүүлэх зах зээл байхгүй шүү дээ” гэв.

Ж.Бат-Эрдэнэ: Д.Мөнх-Эрдэнэ ээ, тодорхой хариулчих л даа. Тойруулаад байх юм
Ж.Бат-Эрдэнэ: Д.Мөнх-Эрдэнэ ээ, тодорхой хариулчих л даа. Тойруулаад байх юм
 
“Physical Asia” тэмцээнийг зохион байгуулсан “Spark Agency” компанийн дансыг хааж, орлогыг нь татжээ
“Physical Asia” тэмцээнийг зохион байгуулсан “Spark Agency” компанийн дансыг хааж, орлогыг нь татжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.