Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Бат-Эрдэнэ: Д.Мөнх-Эрдэнэ ээ, тодорхой хариулчих л даа. Тойруулаад байх юм

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 19 секунд

Улсын Их Хурлын 2024 оны 13 дугаар тогтоолоор байгуулагдсан “Нийслэлийн нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, парк шинэчлэх шаардлагын дагуу 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх, шалгалтын тайлан, санал, дүгнэлтийг Улсын Их Хуралд танилцуулах үүрэг бүхий” Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй Нийслэлийн парк шинэчлэх шаардлагын дагуу 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагааны талаарх нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр (2024.05.21) эхэллээ.

Энэ үеэр Түр хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ "Д.Мөнх-Эрдэнэ ээ, тодорхой хариулчих л даа. Тойруулаад байх юм. Яагаад 3.4 заалтаар оруулаад төрийн болон албаны нууцын хууль руу оруулсан юм бэ" гэв. Түүний асуултад ХЗДХ-ийн сайдын зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ "Энэ хэн нэгэн дураараа хийсэн ажил биш. Урьд өмнөх бүх худалдан авалт дээр дүгнэлт гаргаж байсан Тагнуулын байгууллагаас дүгнэлт гарсны дагуу 3.4-өөр зохион байгуулагдсан" гэв.

Ж.Сүхбаатар: Хуучин автобус гэж яриад байна. Шүүх дээр тогтоогдоогүй байгаагаас гадна дүгнэлтүүд нь ч ингэж гараагүй
Ж.Сүхбаатар: Хуучин автобус гэж яриад байна. Шүүх дээр тогтоогдоогүй байгаагаас гадна дүгнэлтүүд нь ч ингэж гараагүй
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд