Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монголын модон барилдааны тамирчид Ази тивээс 15 медаль хүртлээ

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 25 секунд

Узбекистан улсын Нукус хотод модон барилдааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 15-19-нд болов. Зургаа дахь удаагийн тэмцээнд Монголын 22 тамирчин эр бяраа сорин өрсөлдөхөд нэг алт, дөрвөн мөнгө, 12 хүрэл медаль хүртсэн ба тэд багийн дүнгээр гуравдугаар байр эзэлжээ. Тэмцээнд зургаан орны нийт 178 тамирчин 23 жингийн ангилалд өрсөлдсөн бөгөөд тэмцээнийг манай улсаас Б.Даариймаа дэнсэлсэн байна.

Энэ тэмцээний өсвөрийн хөвгүүдийн 80 кг-ын жинд Б.Гарьд алт, 60 кг-д С.Баянсан мөнгө, 70 кг-п Б.Дөлгөөн хүрэл медаль хүртсэн бол охидын 60 кг-д Э.Орхонтамир, 70 кг-д Г.Гүндэгмаа нар хүрэл медаль хүртлээ.

Тэгвэл насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн 125 кг-ын жинд Б.Мөнхтүшиг мөнгө, 70 кг-д М.Алтайбаатар, 75 кг-д М.Шындаулет нар хүрэл, эмэгтэйчүүдийн 65 кг-ын жинд Б.Чойсүрэндорж, 75 кг-д Д.Баасансүрэн, Н.Тайванжаргал, +85 кг-д Б.Эрдэнэтуяа нар хүрэл медаль хүртсэн байна. Мөн үнэмлэхүй жингийн эрэгтэйчүүдийн ангилалд М.Буяндалай мөнгө, Б.Мөнхтүшиг хүрэл медалийн тавцанд гарсан бол эмэгтэйчүүдийн бүх жингийн ангилалд Н.Тайванжаргал мөнгөн медаль хүртлээ.

О.Номинчимэг: Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага бий
О.Номинчимэг: Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага бий
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд