Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“ДҮНЖИНГАРАВ“ худалдааны төвийн урд талын автозамыг өргөтгөх хүрээнд иргэдийн хүргүүлсэн шаардлага үр дүнд хүрчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 9 секунд

Баянзүрх дүүргийн 26,36 дугаар хорооны удирдлага, иргэдийн нэгдэж гарын үсгээ цуглуулан Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хорооны дарга, Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Э.Бат-Амгаланд "Дүнжингарав" худалдааны төвийн урд замыг засварлах биш өргөтгөх, орц гарцыг чөлөөлөх, нэвтрэх урсгалыг нэмэгдүүлэх талаар шаардлага хүргүүлсэн.

Шаардлагын дагуу УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, холбогдох нийслэл дүүргийн удирдлагууд газар дээр нь ажиллаж иргэд, аж ахуйн нэгжүүдтэй уулзаж санал солилцлоо. Энэ үеэр

- Дүнжингарав худалдааны төвийн зүгээс өөрийн эзэмшлийн талбайгаас 6-12 м татаж чөлөөлөх боломжтой талаар хэллээ.

- Нийслэл, дүүргийн зүгээс хэрвээ газар чөлөөлсөн тохиолдолд дулааны улиралдаа багтаан шаардлагатай зам өргөтгөх, явган зам гэрэлтүүлгийн цогц ажлыг хийхээр боллоо.

- Нэвтрэх урсгалыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд шинэ зуун айлын баруун талаар нүхэн гарцыг хугацаа алдалгүй ашиглалтад оруулахаар боллоо.

НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно
НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно
 
Лигийн хошой аварга “Хөвсгөл Эрчим” баг гурав дараалсан аварга авах боломжоо хадгалж үлдэж ЧАДАХ УУ
Лигийн хошой аварга “Хөвсгөл Эрчим” баг гурав дараалсан аварга авах боломжоо хадгалж үлдэж ЧАДАХ УУ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.