Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хорооны нутагт гал түймрийн улмаас өчигдөр хоёр гэр бүрэн шатсан байна. Галын дуудлага өчигдөр 13:17 цагийн үед онцгой байдлын газарт бүртгэгджээ. Энэ дагуу дүүргийн онцгой байдлын албан хаагчдыг очиход иргэн Ш-ийн 5 ханатай гэр бүрэн, иргэн Г-ын 8 ханатай гэр бүрэн шатаж, 10х6 метрийн хэмжээтэй амбаарын дээвэр хэсэг, “Nissan Tino” загварын суудлын автомашины хойд хэсэг, иргэн Д-ийн 5х3 метрийн хэмжээтэй амбаар тус тус хайрагдаж байсныг ажиллаж унтраасан байна.
Мөн Дорноговь аймаг, Сайншанд сум наймдугаар баг байшин шатаж байна гэсэн дуудлага өчигдөр орой 19:14 цагт онцгой байдлын газарт бүртгэгджээ. Энэ дагуу аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчдыг очиход 8х5 метрийн хэмжээтэй байшингийн 2х3 хэмжээтэй үүдний өрөөний дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан байна.