УИХ-ын ээлжит сонгуульд нам эвслүүд тойрогт нэр дэвшүүлэх хүмүүсээ өнөөдөр тодруулах юм.
Тэгвэл Баянгол дүүрэг буюу 9-р бүс гурван мандаттай бөгөөд МАН-аас Ж.Ганбаатар, Х.Ганхуяг нар дахин нэр дэвшинэ. Харин гурав дахь мандат дээр нь Ж.Ганбаатарын талаас Ө.Сумъяабаатарыг, Х.Ганхуягийн талаас ИТХ-ийн дарга М.Сэмжидмааг дэвшүүлэх сонирхолтой байгаа билээ. Мөн Ө.Сумъяабаатарын хувьд өнгөрсөн хугацаанд ажлаасаа хүртэл чөлөөлөгдөж байсан нэгэн юм. Түүнээс гадна эмэгтэй квот гэдэг агуулгаараа М.Сэмжидмаа нь дэмжигдэх магадлал өндөр юм.
Тэгвэл эх сурвалжийн өгч байгаа өөр нэг мэдээлэл нь тус бүсэд НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан нэр дэвшихээр яригдаж буй бөгөөд мөн МАН-ын нарийн бичгийн дарга А.Ариунзаяагийн нэр ч яригдаж байгаа аж.