Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“ПИНОККИО“ хүүхэлдэйн жүжиг амралтын өдрүүдээр тоглогдоно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 1 секунд

Монгол Улсын Хүүхэлдэйн Театр-ын 2024 оны анхны шинэ уран бүтээл "Пиноккио" хүүхэлдэйн жүжгийн нээлт боллоо. "ПИНОККИО" хүүхэлдэйн жүжиг амралтын өдрүүдээр буюу тавдугаар сарын 18, 19, 25, 26-ны өдрүүдэд тоглогдох юм.

Бяцхан модон хүүхэлдэй "Пиноккио"-г Италийн нэрт зохиолч К.Коллоди дэлхий дахинд алдартай болгосноос хойш өдгөө хоёр дахь зууныхаа нүүрийг үзэх гэж байна. Худал ярих бүрд хамар нь урт болдог сахилгагүй хүүхэлдэйн сонирхолтой түүхийг хүүхэлдэйн олон төрлийг хөгжмийн зэмсэгтэй хослуулан хүүхэлдэйн театрын жүжигчдийн чадварлаг тоглолтоор үзэгчдийн хүртээл болгож байна.

“Про” театрт “Инээмтгий хүн” жүжгийн зураач, “Щелкунчик” жүжгийг найруулсан Монгол Улсын Хүүхэлдэйн Театр -ын найруулагч Б.Анхбаатар “Пиноккиогийн адал явдал” сонгодог зохиолыг анх удаа хүүхдийн жүжиг болгон тайзнаа амилууллаа.

ЧУУЛГАН: “ШИЛ“ ажиллагааны талаарх Ерөнхий сайдын мэдээллийг хойшлууллаа
ЧУУЛГАН: “ШИЛ“ ажиллагааны талаарх Ерөнхий сайдын мэдээллийг хойшлууллаа
 
СУДАЛГАА: Монгол Улсын өнөөгийн хөгжлийн чиг хандлага буруу тийшээ зүглэж байна
СУДАЛГАА: Монгол Улсын өнөөгийн хөгжлийн чиг хандлага буруу тийшээ зүглэж байна
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц