Аюулт үзэгдэл, ослын тохиолдол энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 1888 удаа бүртгэгджээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 369 тохиолдол буюу 24.3 хувиар өссөн дүн болохыг Үндэсний статистикийн хороо мэдээлэв. Он гарснаас хойш тохиолдсон аюулт үзэгдэл, осолд 3098 хүн нэрвэгджээ. Тэдний 97 нь төөрч сураггүй болсон бол 20 удаагийн усны осол бүртгэгджээ.
Дөрвөн сарын дотор 97 хүн төөрч сураггүй болжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.