Ногоон автобусны асуудлаарх Хянан шалгах Түр хорооноос зохион байгуулах сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд хийхээр боллоо. Сонсголд, давхардсан тоогоор 98 хүнийг гэрчээр дуудлаа. Тухайлбал, Нийтийн тээврийн газрын дарга асан С.Жавхлантбаатарыг ГЭРЧЭЭР дуудлаа. Түүний хувьд ногоон автобусны худалдан авалттай холбоотой үүссэн асуудлын дараагаар Нийтийн тээврийн газрын даргын үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн байдаг.