Улсын нэгдүгээр төв эмнэлгээс Олон улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан нийт сувилагчдынхаа дунд "Амилуулах үеийн суурь тусламж, хөх код идэвхжих үеийн арга хэмжээ" сэдэвт ажил мэргэжлийн уралдааныг өнөөдөр /2024-05-10 / зохион байгууллаа.
Тус ажил мэргэжлийн уралдаанд УНТЭ-ийн сувилагчдаас бүрдсэн 16 баг оролцсон бөгөөд багаараа хөх код идэвхжсэн үед амилуулах суурь тусламж үзүүлэх байдлаар ур чадвар, мэдлэг туршлагаараа өрсөлдсөн юм. Тэмцээний нэгдсэн дүнгээр тэргүүн байрт Эрүүл мэндийг дэмжих төв, Бөөрний төвийн хамтарсан “Бид эрүүл мэндийн брэнд” баг, дэд байрт Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн “Энхийн эзэд” баг, гутгаар байрт Мэдрэлийн эмнэлзүйн “Нейрон” баг тус тус шалгарсныг өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулав.