Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Лэнд“ ББСБ-ын ажилтан харилцагчийнхаа мэдээллийг ашиглан гар утасны аппликейшнаар зээл авсан байжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 40 секунд

Прокурорын байгууллага 2024 оны 5 дугаар сарын 03-наас 10-ны өдрүүдэд гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулах, дахин үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор 22 байгууллага, албан тушаалтанд мэдэгдэл хүргүүллээ. Тухайлбал:

- Тээврийн прокурорын газраас Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын жолооч Б нь нийтийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ анхаарал болгоомжгүй оролцож, зорчигчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

- Чингэлтэй дүүргийн прокурорын газраас “Л” ББСБ-ын харилцагчийн зөвлөх А нь ажил үүргийнхээ дагуу олж авсан иргэний мэдээллийг ашиглан гар утасны аппликейшнаар зээл авсан гэх хэрэгт хэрэглэгчийн хувийн мэдээллийн нууцлал, хамгаалалтыг сайжруулах, мэдээллийн аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар тус ББСБ-д,

- Баянхонгор аймгийн прокурорын газраас аймгийн нутаг дэвсгэрт сүүлийн гурван жилд үйлдэгдсэн хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн гаралт, шалтгаан нөхцөлийг судлан, энэ төрлийн хэрэг, зөрчил хамгийн их гарсан 13 сумдын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлд тус тус прокурорын мэдэгдэл хүргүүлжээ.

Прокурорын мэдэгдлийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан тухайн зөрчил, гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээ авч, 1 сарын дотор бичгээр хариу өгөх үүрэгтэй.

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна хэсэгт ус ихээр тогтдог байршилд 1200 метр ус зайлуулах шугам угсарч байна
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна хэсэгт ус ихээр тогтдог байршилд 1200 метр ус зайлуулах шугам угсарч байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд