Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Э.Бат-Үүл: Л.Оюун-Эрдэнийн “занаа“-нд өртсөн хүн ямар аймаар дарамтад ордгийг харуулж байна. Асуудал Ц.Элбэгдорждоо байгаа юм биш

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 45 секунд

Хотын дарга асан Э.Бат-Үүл Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой холбоотой цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр,

"Асуудал Ц.Элбэгдорждоо байгаа юм биш. Монгол Улсын Засгийн Газрын тэргүүн, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 16 телевизээр Ц.Элбэгдоржийн эсрэг “Ангуучлах” үйл ажиллагаа эхэлснийг зарласан юм. Түүнээс хойш “Ангуучлал” нь бас яг нөгөө 16 телевизээр, С.Зоригийн “хамтран амьдрагч” Булганы дарайлтаар эрчээ авах зохиолтой байж. Өнөөдөр хөлсний телевиз, түүгээр барахгүй Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз, сүлжээний тролл, ботууд мөн Засгийн газрын албатууд болох цагдаагийн удирдлага оролцсон байж мэдэх.

Ц.Элбэгдоржийг “Ардын дайсан” болгох маш өргөн цар хүрээтэй, сайтар зохион байгуулагдсан ангуучлал ид явагдаж байна. Л.Оюун-Эрдэнийн занаанд өртсөн хүн ямар аймаар дарамтад ордгийг харуулсан үзүүлбэр болон хувирлаа. Одоо яахав. Ардчилсан Монгол Улсын иргэд нь Засгийн газрын тэргүүндээ занагдахаас айж амьдарцгаах уу. Асуудал Элбэгдорждоо байгаа юм биш. Иргэн Элбэгдоржийн асуудлыг Ерөнхий сайд бус, хууль шийдэх ёстой.

Гэтэл Л.Оюун-Эрдэнийн занаанд өртсөн бүхэн “Ардын дайсан” болдог ёс бий болж байна! Би л хувьдаа Оюун-Эрдэнэд шантаажлуулан, айж амьдарч чадахгүй.Тэгэж байхаар эрх чөлөөнийхөө төлөө алалцаад үхсэн нь дээр.Боол шиг айж амьдрах шиг новшийн хувь заяаг хүлээн зөвшөөрдөг нь би л лав биш" гэв.

ХЭҮК-ын зөвлөмж: Төлбөртэй зогсоол ажиллуулах журмыг шинэчлэх  шаардлагатай
ХЭҮК-ын зөвлөмж: Төлбөртэй зогсоол ажиллуулах журмыг шинэчлэх шаардлагатай
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.