Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Даваасүрэн: ХОЁР САЯ төгрөгөөс бага орлоготой иргэдэд ипотекийн зээл олгоно

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 21 секунд

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн мэдээлэл өглөө. Тэрбээр,

"Ипотекийн зээл авсан иргэдийн сарын дундаж орлого хоёр сая төгрөг байсан. Үүнээс бага орлоготой иргэд зээл авч чадаагүй тул цаашид бага орлоготой иргэдэд ипотекийн зээл олгоно.

ТОСК хамгийн хямд үнээр орон сууц барина. Зарим байрыг ахмад настан, залуу гэр бүлүүдэд түрээслүүлнэ. Монгол Улсад 302 мянган өрх орон сууцанд амьдарч байгаа бол 279 мянган өрх гэр хороололд амьдардаг.

Нийслэлийн хэмжээнд 216 мянган өрх гэр хороололд амьдарч байна. Тэд ипотекийн зээл авах нөхцөлийг бүрдүүлэх хуулийн төсөл өргөн барина. Барилгын компаниуд газраа худалдан авч, ашгаа шингээгээд байраа худалддаг. Харин ТОСК-д төрөөс газрыг үнэ төлбөргүй олгох тул байрны үнэ нэг м.кв нь 2 сая төгрөг орчим байх тооцоолол бий. Хамгийн хямдаар барихад анхаарна. Төрийн албан хаагчид мөн энэ байрнаас авна. 30-40 м.кв гэх мэт жижиг хэмжээтэй байр барина" гэлээ.

ТЕГ-ын дарга асан Б.Хурцын охин Х.Намуун БЗС-гаас 72 мянган ам.долларын зээл авсан ч ердөө 35 ам.доллар буцаан төлжээ
ТЕГ-ын дарга асан Б.Хурцын охин Х.Намуун БЗС-гаас 72 мянган ам.долларын зээл авсан ч ердөө 35 ам.доллар буцаан төлжээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.